Иений ханш чангарч, сүүлийн долоон сарын дээд түвшинд хүрлээ: "Carry trade"-ийн дараагийн валют юу байх вэ?
09 сарын 10, 2026
ХУВААЛЦАХ
  • Иений ханш сүүлийн долоон сарын дээд түвшинд хүрч, Японы Төв банк бодлогын хүүг өсгөх хүлээлт нэмэгдсэнээр "carry trade"-ийн санхүүжилтийн голлох валют байсан байр суурь нь ганхаж эхэллээ.
  • "Carry trade" нь бага хүүтэй валютаар санхүүжилт босгож, өндөр өгөөжтэй валют болон активт хөрөнгө оруулахыг хэлдэг ба хөрөнгө оруулагчид иений сул ханшийг ашиглан ийм төрлийн арилжааг олон жил хийсэн.
  • Хөрөнгө оруулагчид бодлогын хүү бага гэдгээр нь швейцар франк болон канад долларыг дараагийн сонголт хэмээн үзэж байгаа ч цаашдын төлөвт төдийлөн итгэлтэй биш байна.
  • Түүнчлэн дэлхийн томоохон Төв банкууд бодлогын хүүг өсгөхөөр байгаа нь хямд санхүүжилтэд тулгуурласан "carry trade" хийхэд тохиромжтой валют олох улам хүндэрч буй.
h112
Mongolian News Channel
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү
Mongolian News Channel