Дэлхийн бондын зах зээл сүүлийн хэдэн жилийн хамгийн өндөр өсөлттэй сарыг үдэхээр байна
09 сарын 29, 2026
ХУВААЛЦАХ
0:00 / 0:00
  • Дэлхийн томоохон эдийн засгуудын Засгийн газрын бонд сүүлийн хэдэн жилийн хамгийн өндөр өсөлттэй сарыг үдэхээр байна.
  • Тодруулбал, АНУ-ын Засгийн газрын хоёр жилийн хугацаатай бондын өгөөж энэ сард 60 орчим суурь нэгжээр өсч, сарын дүнгээр 2023 оны эхэн үеэс хойших хамгийн өндөр өсөлтөө үзүүлэх төлөвтэй байна.
  • Мөн Франц, Герман, Их Британи болон Австралийн ижил төрлийн бондын өгөөж Ираны дайн эхэлснээс хойших огцом өсөлттэйгээр шинэ сарыг угтах нь.
  • Үүний зэрэгцээ эрчим хүчний өндөр өртгөөс үүдэлтэй инфляцын эрсдэл Төв банкуудыг бодлогын хүүгээ нэмэгдүүлэхэд хүргэж байгаа нь зээлийн хүүгийн түвшин өсөхөд нөлөөлж буй.
  • Технологийн компаниуд их хэмжээгээр бонд гаргаж буй нь хөрөнгө оруулагчдын капиталыг өөртөө татан, бусад салбарын төдийгүй Засгийн газруудын санхүүжилтийн нөхцөлд нөлөөлөх хэмжээнд хүрчээ.
h1u15
Mongolian News Channel
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү
Mongolian News Channel