Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт ирэх сараас хэрэгжиж эхэлнэ
10 сарын 23, 2026
ХУВААЛЦАХ
- Нийслэлийн гэр хорооллын цахилгаанаар гэрээ халаадаг ахуйн хэрэглэгчдийн өвлийн шөнийн тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-ний өдрөөс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
- Хөнгөлөлтөөр 220 В-ын сүлжээний өрхүүдийн 1,500 кВт.ц, 380 В-ын өрхүүдийн 3,000 кВт.ц хүртэлх шөнийн хэрэглээг 100 хувь, хязгаараас давсан хэсгийг 50 хувиар хөнгөлнө.
- Уг зохицуулалтад оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх хэрэглээ хамрагдах бөгөөд цагийн ялгаварт тоолууртай, цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагатай.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү

