АНУ-ын “Гайхамшигт 7” компанийн зах зээлийн үнэлгээ нэг өдрийн дотор $1 их наядаар уналаа
11 сарын 06, 2026
ХУВААЛЦАХ
- АНУ-ын хөрөнгийн зах зээл арваннэгдүгээр сарын 5-ны пүрэв гарагт огцом унаж, Nasdaq Composite индекс 5.5 хувиар, S&P 500 индекс 4.4 хувиар, Dow Jones Industrial Average индекс 1,800 гаруй нэгжээр буурлаа.
- Хиймэл оюуны салбарын өсөлтийг тэргүүлэгч “Гайхамшигт 7” гэгддэг технологийн долоон компанийн зах зээлийн нийт үнэлгээ нэг өдөрт 1 гаруй их наяд ам.доллароор буурсан ба “Nvidia”-ийн үнэлгээ 440 тэрбум гаруй ам.доллароор унажээ.
- Хиймэл оюуны дата төвүүдийн бүтээн байгуулалт удааширч болзошгүй гэсэн болгоомжлол технологийн компаниудаас бусад салбарт тархсанаар S&P 500 индексийн бүх 11 салбар уналттай арилжаалагдлаа.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү

