Иений ханш дахин суларч, Японы Төв банк бодлогын хүүг 1.25%-д хэвээр хадгалах таамаг зах зээлд давамгайлж байна
10 сарын 27, 2026
ХУВААЛЦАХ
  • Японы иений ханш мягмар гарагийн арилжаагаар ам.долларын эсрэг 0.1 хувиар суларч, нэг ам.доллар 157.66 иентэй тэнцсэнээр өмнөх долоо хоногт хүрсэн сүүлийн нэг сарын дээд түвшнээсээ уруудлаа.
  • АНУ-ын хөрөнгийн зах зээлд технологийн компаниудын хувьцааны ханш сэргэж, хөрөнгө оруулагчдын эрсдэл хүлээх сонирхол нэмэгдсэн нь аюулгүй хөрөнгөд тооцогддог иений эрэлтийг бууруулжээ.
  • Японы Төв банк баасан гарагт өндөрлөх хоёр өдрийн хурлаалаа бодлогын хүүг 1.25 хувьд хэвээр хадгалах хүлээлттэй байгаа ч үнийн өсөлтийг хазаарлахын тулд цаашид хүүгээ өсгөж магадгүй байгаа юм.
h7287
Mongolian News Channel
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү
Mongolian News Channel