Татварын ангиллын зөрүүнээс болж Энэтхэгийн боомтуудад 80 гаруй чингэлэг шотланд виски саатлаа
20 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
- Энэтхэгийн гаалийн байгууллага бөөнөөр импортолж буй шотланд вискинд чөлөөт худалдааны хэлэлцээрт заасан 75 хувийн хөнгөлөлттэй тарифын оронд нийт 162.5 хувийн татвар ногдуулж эхэлснээр нийлүүлэлт саатлаа.
- Үүний улмаас олон улсын согтууруулах ундааны “Pernod Ricard”, “Diageo” болон “Bacardi” компаниудын 80 гаруй чингэлэгт ачсан олон мянган литр виски Энэтхэгийн боомтуудад гацаад байна.
- Бөөнөөр нийлүүлдэг бүтээгдэхүүн нь Энэтхэгийн шотланд вискиний нийт импортын эзлэхүүний 80 орчим хувийг бүрдүүлдэг тул уг маргаан дотоодын холигч, савлагч үйлдвэрүүдийн түүхий эдийн татан авалтад шууд нөлөөлж эхэллээ.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү

