АНУ-ын үнэт цаас барьцаалсан зээлийн өсөлт саарсан ч түүхэн дээд түвшинд ойр хэвээр байна
10 сарын 28, 2026
ХУВААЛЦАХ
- АНУ-ын үнэт цаас барьцаалсан зээлийн жилийн өсөлт тавдугаар сарын 53.7 хувиас есдүгээр сард 31.4 хувь болж саарсан ч нийт үлдэгдэл 1.48 их наяд ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд ойр хэвээр байна.
- Үнэт цаас барьцаалсан зээлийн хэмжээ өндөр үед хувьцааны ханш огцом буурвал хөрөнгө оруулагчид барьцаагаа нөхөхийн тулд хувьцаагаа албадан худалдах нөхцөл үүсч, улмаар зах зээлийн уналтыг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй байдаг.
- “Bank of America”-ийн шинжээчид хөрөнгө оруулагчид эрсдэлээс хамгаалах зорилгоор эрүүл мэндийн үйлчилгээ болон өдөр тутмын өргөн хэрэглээний барааны салбарт хөрөнгөө төвлөрүүлж байгаа нь эдгээр салбарт үнийн хөөс үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг анхааруулжээ.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү

