GTA VI худалдаанд гарсан эхний өдрөө 125.5 сая цагийн үзэлт цуглуулж, контент бүтээгчдэд орлогын шинэ боломж нээлээ
10 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын видео тоглоом хөгжүүлэгч “Rockstar Games” студийн бүтээсэн “Grand Theft Auto VI” тоглоом худалдаанд гарснаар урьдчилсан захиалгыг оролцуулан 19.1 сая хувь борлогджээ.
  • Зах зээлийн судалгааны “Sensor Tower” компанийн тооцоолсноор уг борлуулалт пүрэв гарагийн өглөөний байдлаар 1.84 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн бол эхний 24 цагт шууд дамжуулалтын платформуудад 125.5 сая цагийн үзэлт бүртгэгдсэн байна.
  • Тоглоомын анхны борлуулалтаас гадна шууд дамжуулалтыг богино видео болгон эвлүүлэх, хиймэл оюунаар боловсруулах зэрэг контент бүтээгчдийн орлогын шинэ сувгууд эрчимжлээ.
hg12
Mongolian News Channel
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү
Mongolian News Channel