“Rio Tinto” гүйцэтгэх захирлынхаа жилийн зорилтот цалин, урамшууллыг 56%-аар өсгөж, $13 саяд хүргэх санал гаргажээ
21 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
- “Rio Tinto” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх захирал Саймон Троттын жилийн зорилтот цалин, урамшууллын багцыг 56 хувиар нэмэгдүүлж, 9.8 сая фунт стерлинг буюу 13.06 сая ам.долларт хүргэхээр санал болгожээ.
- Шинэ тогтолцоогоор гүйцэтгэх захирлын авах боломжтой жилийн дээд урамшууллын багц 63 хувиар өсөж, 18.3 сая фунт стерлингт хүрэх ч үндсэн цалингийн хэмжээг өөрчлөхгүй байхаар тусгажээ.
- “Rio Tinto”-ийн цалин, урамшууллын хорооны дарга Бен Уайаттын тайлбарласнаар уг өөрчлөлт нь компанийн урт хугацааны стратегийг хэрэгжүүлэх, бизнесийн үр дүнг сайжруулах, мөн олон улсын зах зээлд чадварлаг удирдах ажилтнуудыг татах, тогтоон барих зорилготой ажээ.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү

