Хүнсний нийлүүлэлтийг дэмжихэд 120 тэрбум төгрөг төсөвлөжээ
10 сарын 28, 2026
ХУВААЛЦАХ
  • Засгийн газрын хуралдаанд танилцуулсан мэдээллээр хүнсний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах арга хэмжээнд зориулж 120 орчим тэрбум төгрөг баталсан нь анх төлөвлөснөөс 30 орчим тэрбум төгрөгөөр бага байна.
  • Хаврын тариалалтад 7,000 гаруй тонн шатахууныг хөнгөлөлттэй үнээр нийлүүлж, намрын ургац хураалтад зориулан 2,300 орчим тонныг нөөцөлсөн бөгөөд нэмж 5,000 тонн түлш нөөцлөхөөр төлөвлөжээ.
  • Нийслэлийн махны худалдан авалтыг цахим төлбөрийн баримтын системд бүртгэж, худалдан авалтын хэмжээ болон төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулахаар ажиллаж байна.
hh121
Mongolian News Channel
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү
Mongolian News Channel