"Д.Трамп Бүгд найрамдах нам завсрын сонгуульд ялагдвал Канадыг буруутгаж магадгүй"
2 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
- АНУ-аас Канад улсад суугаа Элчин сайд П.Хукстра завсрын сонгуульд Бүгд Найрамдах нам тааруу үр дүн үзүүлбэл Д.Трамп Канадыг буруутгаж болзошгүй талаар бизнесийн төлөөлөгчидтэй хийсэн хаалттай уулзалтын үеэр ярьсан гэж “CTV News” мэдээлжээ.
- Канадын улстөрчид АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцож байна гэсэн П.Хукстрагийн өмнөх мэдэгдлийг Канадын Ерөнхий сайд М.Карни няцаасан бол АНУ-ын Элчин сайдын яам түүний сүүлийн үгийг агуулгаас нь таслан тайлбарласан гэж мэдэгдлээ.
- Хоёр улсын тарифын маргаан үргэлжилж, худалдааны хэлэлцээрийн ахиц тодорхойгүй байгаа үед сонгуультай холбоотой уг маргаан дипломат харилцаанд дахин санал зөрөлдөөн үүсгээд байна.

ХАНДАЛТ ИХТЭЙ МЭДЭЭ
Доош гүйлгэж үргэлжлүүлнэ үү

